Хятадын Шаньдун мужийн нэгэн шоронд коронавирусээр олноор халдварласан тохиолдол илэрчээ. Мужийн засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, тус шоронд 200 хоригдол, 7 харуул хамгаалалтын ажилтан коронавирусээр халдварласан байна. Шаньдун мужийн Жэньчэн дүүргийн шоронгийн 2000 гаруй хоригдол болон ажилтнуудад үзлэг хийж дууссан тухай эрх баригчид 2 дугаар сарын 20-нд мэдэгдсэн юм. Коронавирусээр халдварласан бүх хүнд одоогоор эмчилгээ хийж байгаа аж.
Түүнчлэн тус шоронд эрүүл ахуйн албаныхан ажиллахын сацуу мэргэжилтнүүд ямар учраас энэ өвчнөөр олноор халдварласан шалтгааныг олохоор ажиллаж байгаа аж. Шоронгийн эхний өвчтөн 2 дугаар сарын 13-нд коронавирус илэрсэн хамгаалалтын ажилтан байжээ. Үүний дараа эрх баригчид вирус цаашид тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.
Эх сурвалж: iSee.mn
Сэтгэгдэл