Нохой, муур коронавирусний халдвар тараах аюултай юу!


 

Нохой, муур коронавирусний халдвар тараах аюултай юу!

 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдол дэлхий дахинд 92787-д хүрснээс эх газрын Хятад улсад 80270 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас 3201 хүн нас барснаас Хятад улсад 2981 тохиолдол бүртгэгджээ. Нийт 50691 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Сүүлийн нэг хоногт Хятад улсад 119 халдварын шинэ тохиолдол илэрч, 2652 хүн эмнэлгээс гарч, 38 өвчтөн нас баржээ. Ингэснээр, эдгэрсэн хүний тоо шинээр халдвар авсан хүний тооноос даруй 22 дахин нэмэгджээ. Одоогийн байдлаар, сэжигтэй 520 тохиолдол бүртгэгдэж, 36.4 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.


  • Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад шинэ төрлийн коронавирусний халдварын эх үүсвэр байх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор, ийм замаар халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Хонконгийн эрх баригчид хүнээс гэрийн тэжээвэр амьтанд вирус халдварласан анхны тохиолдлыг судалж буй тухай мэдээлсэн. Шинжилгээний урьдчилсан дүнгээс үзвэл, коронавирусээр халдварласан хүний нохойд халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор хүний амьсгалын замын хурц өвчлөлийг үүсгэдэг долоон төрлийн титэм вирус шинжлэх ухаанд мэдэгдээд байгаа. Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн өвчнийг муур, нохой, усан гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтад тараах боломжгүй гэж мэргэжилтнүүд онцолж байна. ДЭМБ-ын мэдээллээр, коронавирусээр муур, нохой халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.
     
  • Шинэ төрлийн коронавирусээр хүүхэд, өсвөр настнууд халдварлах тохиолдол тун бага байна.Шинжээчид КОВИД-19 халдварын 70 гаруй мянган тохиолдлыг судалсан бөгөөд 0-10 нас, 10-19 насны ангилалд халдварын хувь хэмжээ тус бүр нэг хувьтай байна. Өндөр настнууд коронавирусээр халдварлах өндөр эрсдэлтэй бүлэгт орж байна. Нас ахихын хэрээр хүний дархлааны тогтолцоо суларч, аливаа төрлийн халдвар авах магадлал өндөр болдог байна. Ужиг өвчин мөн өвчин хүндрэх шалтгаан болдог байна.
     
  • ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд сард нийт 89 сая ширхэг амны хаалт, 76 сая хос бээлий, 1.6 сая хамгаалалтын нүдний шил шаардлагатай байна.
     
  • Дэлхийн банк шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд зориулж эхний ээлжид 12 тэрбум ам.доллар гаргахаар болжээ. Үүнээс найман тэрбум ам.долларыг нэн яаралтай журмаар гаргах гэнэ. Дэлхийн банк хөгжиж буй улс оронд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, коронавирусийн дэгдэлтийн хяналтыг чангатгах, нийгмийн эрүүл мэндийн салбарыг үйл ажиллагааг идэвхжүүлэх, эдийн засагт учрах хохирлыг багасгах зорилгоор хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг сайжруулахад туслалцаа үзүүлэх аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.