“Оюутолгой” ХХК-ийн гурван ажилтан коронавирусний халдваргүй гарчээ


"Оюутолгой" уурхайд "Ковид-19" халдвартай иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хоёр, хоёрдугаар хавьталд орсон нэг иргэн байсан билээ. Тэгвэл уг ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг буюу халдьаргүй гэж гарчээ. 

Энэ талаар Өмнөговь аймгийн Онцгой комисс “Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан “Оюутолгой” компанийн гурван ажилтаны шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирус өвчний халдваргүй гарсан” гэдэг мэдээллийг ирүүллээ.

Оюутолгойн гарах орох замын хөдөлгөөнийг нээх, ажилчдын ээлж солих эсэх талаар одоогоор шийдвэрлээгүй байгаа бөгөөд гурван ажилтныг 14 хоногийн хугацаа дуустал кемпэд нь тусгаарлна гэж мэдэгджээ. 

У.МАНДАХ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.