Чингэлтэй дүүргийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст ажиллалаа


Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн нар Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсэт ажиллаж, ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, хорио цээрийн дэглэмийн үед хэлтсээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр Мэргэжлийн хяналтын хэлтэсийн албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж болон Чингэлтэй дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй "СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” аяны хүрээнд хандиваар ирсэн амны хаалтыг Мэргэжлийн хяналтын Хэлтэсийн дарга Д.Хишигбаатарт хүлээлгэн өгч, Улсын байцаагч нар хүлээсэн үүргийнхээ дагуу иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.