АНУ-ын конгрессийн гишүүдээс коронавирусийн анхны халдвар тээгч илэрлээ


АНУ-ын Флорида мужийг конгрессийн доод танхимд төлөөлдөг хууль тогтоогч Диаз-Баларт шинэ коронавирусийн халдвар авсныг өчигдөр мэдээлжээ. “Бямба гарагийн орой конгрессийн гишүүнээс халуурах, толгой өвдөх шинж тэмдэгүүд ажиглагдаж эхэлсэн юм. Удалгүй шинжилгээ өгөхөд тэр Covid-19-ээр өвчилсөн нь тодорхой боллоо” гэж түүний ажлын албанаас мэдээлсэн байна. Диаз-Баларт өөрийн биеийн байдлыг сайжирч байгаа тухай мэдэгдээд Америкчуудад хандаж халдвараас сэргийлэхэд “онцгой анхаарал” тавихыг уриалжээ. 

Өнөөдрийн байдлаар АНУ-ын конгрессийн 14 гишүүн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглээд тусгаарлагдах арга хэмжээ аваад байна. Дээрх мэдээг тарсны дараа Диаз-Баларттай ойр ажиллаж байсан конгрессийн гишүүд мөн нэмж тусгаарлагдаж магадгүй болжээ. Сүүлийн байдлаар АНУ-д 8,500 гаруй хүн шинэ коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд өдрөөс өдөрт тоо нь эрчимтэй нэмэгдэж байна.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.