УИХ-ын чуулганаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, түүний оронд дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилсон билээ. Тэгвэл сая чуулганаар тус банкны дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэж Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилохыг холбогдох байнгын хорооноос дэмжлээ. Мөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэхээр санал хураалт явуулахад 74.5 хувийн саналаар дэмжсэн юм. Харин Г.Дөлгөөнийг тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг санал хураалтад оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжив.
Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр тлмилогдсон Г.Энхтайваны намтар.
-
Эзэмшсэн мэргэжил:
- 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр,
- 2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр,
- Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч,
- 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе,
- 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч,
- 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Сэтгэгдэл