Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийг дамлан түрээсэлж хөлждөг 30 түрээслэгч, ашиглалтын шаардлага хангахаа байсан барилга, байгууламж талсан зогсоожээ. Өмнө нь шийдэж болох байсан асуудлыг өмнөх удирдлагууд яагаад шийдэхгүй байсныг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат болон холбогдох албанынхан хэлж байгаа юм. Үүнд хувийн эрх ашиг байсан гэж харж байгаа гэдгийг ч хэлэв. Улмаар дам түрээсийн 30 түрээслэгчдийг таслан зогсоож, нурах эрсдэлд орсон барилгыг нураахаар болсон байна.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат: “Урт цагаан” төвийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон билээ. Мөн тус төвийн нэгдүгээр корпусыг акталж, буулгаж эхэлсэн. Энэ төвийн түрээслэгчдийг ажлын байраар ханган ажиллаж байна. Тэднийг Улаанбаатар банкны шинэ барилгад нүүлгэсэн. Энэ онд бид ямар ч газартай гэрээ байгуулаагүй. “Урт цагаан” төв тог, усгүй байгаа. Цаашдаа шинэчлэх ажлыг зохион байгуулж ээлж, дараатай буулгана. Гучин түрээслэгчийн зүгээс “Урт цагаан” төвийг буулгах нь буруу гэж гомдол мэдүүлдэг. Энэ тухай шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй мэдээлэх болно" гэсэн юм.
Сэтгэгдэл