ЭМЯ-аас коронавирус халварын тархалтын талаар ээлчилж мэдээлэлийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 306 тохиолдол байна. Үүнээс 296 /96.7%/ хүн эдгэрсэн, Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 229 хүн байна.
Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:
- Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан
- Тусгаарлах байранд буй 9 хүний давтан
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 75 хүний давтан
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 7 хүний давтан
- Замын-Үүд суманд тусгаарлагдсан 79 хүний давтан
- Сувиллын ажиглалтад байгаа 16 хүний давтан
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
У.МАНДАХ
Сэтгэгдэл