Гандантэгчинлэн хийд дотор авто худалдаа хийх нь хэр зохимжтой вэ?


Гандантэгчинлэн хийд дотор авто худалдаа хийх нь хэр зохимжтой вэ?

 

Ажил үйлс бүтээх, гай барцад зайлуулах, үр хүүхдээ дааатган залбирах гээд сүсэгтэн олны байнга очдог газар бол яахын аргагүй Гандантэгчэнлин хийд билээ. Тус газарт хүний хөл тасрана гэж нэгээхэн ч үгүй. Энэ ч утгаараа шашин номын газар ариун гэгээн байх ёстой гэж хүмүүс итгэдэг. Гэтэл өнөө үед энэ байдал өөрчлөгдөж худалдаа наймаа эрхлэх хар захаас ялгаагүй болжээ.

Хийдийн хашаан дотор байрлах Батцагаан цогчэн дуган нь  долоон давхар, 21 мянган ам.метр талбайтай бөгөөд 1080 лам ном хурах багтаамжтай. Мөн олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах "Соёмбо танхимтайгаас гадна номын сан, ресторан, музей зэргийг багтаасан цогц байгууламж юм. Аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 6, Билгийн тооллын намрын илүү тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр сүр дуулиантайгаар нээлтээ хийж байсан билээ. Гэтэл энэхүү байгууламжийн зогсоол автомашин худалдаалах цэг болсон байна.


Тухайн худалдаа нь Батцагаан цогчин дуганы  B1 давхарт байрлах ба борлуулагч тал нь "Anand’car Dealer” гэх авто машины худалдаа эрхлэгч байгууллага юм. Тус байгууллага нь өөрийн цахим хуудаснаа "Төв гандан салбар Батцагаан хийдийн B1 давхарт” гэсэн нийтлэл байршуулсан байсны дагуу тодрууллаа.


Anand’car Dealer компаны ажилтан: Гандандэгчинлэн хийдтэй гэрээ байгуулсны дараа бид машинаа борлуулж эхэлнэ. Одоогооор илүү гарсан автомашинуудаа байрлууулаад байна. Гэрээ хийх хүн  хөдөө явчихсан болохоор утас нь холбогдохгүй байна. Өөр бусад зүйлийг нь сайн хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.

 Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээллийн ажилтан: "Ямар ч машины худалдаа наймаа эрхлээгүй. Буруу мэдээлэл авсан байна” гэв.

Үнэхээр  шашин номын газар худалдаа наймаа эрхлэх нь зөв үү? буруу юу?


Б.Сувдаа
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.