НЬЮ-ЙОРК. /NBC/. Дээд зэргийн үр дүнтэй, хүртээмжтэй вакцин л хүн төрөлхтнийг хэвийн амьдралд нь эргэн оруулна гэж "Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мэдэгджээ.
Цар тахлын үр дагаврыг эцсийн байдлаар даван туулж, хэвийн амьдралдаа эргэн ороход юу шаардлагатай вэ хэмээн Б.Гейтсээс асуухад, хэвийн байдалдаа эргэн орох цорын ганц арга зам бол дээд зэргийн үр дүнтэй, олон хүнд хүртээмжтэй вакциныг олж явах явдал юм гэжээ.
Ингэснээр дэлхийн хэмжээнд коронавирусний халдварт өвчинд цэг тавих боломж олдоно гэж тэрбээр үзэж байна. Билл Гейтс болон түүний гэргий Мелинда нарын удирддаг хандивын сан коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд хэдэн зуун сая ам.долларыг олгосон юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл