Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сард захирамж гаргаж Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг бие төлөөлөгчөөрөө томилсоноо зарласан. Ингэхдээ түүнийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай хэмээн зарлигдсан байдаг юм.
Дараа нь түүний нэр Ерөнхийлөгчийн охинтой хүртэл холбогдож байсан удаатай. Гэвч тухайн үед энэ мэдээг нэлээд бухимдангуй үгүйсгэсэн.
Харин энэ удаад Аса аварга ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ мэдэгдлээ.
Сонирхуулахад, түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор Японоос ирэхэд нь Корпорейт зочид буудалд бус ХӨСҮТ-д тусгаарлалаа гэж багагүй хэл ам татлаад авсан билээ.
Сэтгэгдэл