Ж.Байден Жоржиад ялалт байгуулах төлөвтэй байна


Ж.Байден Жоржиад ялалт байгуулах төлөвтэй байна

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Бүгд найрамдах намынхан сүүлийн 30 орчим жилийн турш давамгайлсан Жоржиа муж улсад ялалт байгуулах төлөвтэй байгааг “CNN” телевиз баасан гарагт мэдээллээ.

Ингэснээр дэд Ерөнхийлөгч асан тэрбээр Жоржиад 1992 онд Билл Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш анх удаа тэргүүлсэн Ардчилсан намаас нэр дэвшигч болох юм.

Ж.Байдены энэхүү ялалт түүнд сонгогчдын коллегийн 16 гишүүний саналыг авчирснаар нийт саналын тоо нь 306-д хүрнэ. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын 2016 онд авсан саналын тоотой тэнцэх юм.

“CNN” сувгийн таамаглаж буйгаар, Д.Трамп Хойд Каролина муж улсад ялалт байгуулснаар сонгуулийн сүүлийн дүнгийн харьцаа 306-232 болох төлөвтэй байна. 

Montsame.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.