ЭМЯ: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 712 боллоо


ЭМЯ: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 712 боллоо

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.26/ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт  4176 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. Нэг нь нэг орцонд амьдардаг бариа заслын үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор гарсан. Хоёрдохь нь найз нөхдийн хүрээнд нэгнийхээрээ орж байсан гурван хүн байна. Нийслэлд нийт 63 батлагдсан  тохиолдол байгаа. 

 

  • Баянгол дүүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  16 тохиолдол
  • Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 хорооноос нийт 10 тохиолдол
  • Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооноос нийт 17 тохиолдол
  • Сүхбаатар дүүргийн  12,13, 16,18 дугаар хорооноос нийт 11  тохиолдол
  • Хан-Уул дүүргийн 10,16,21 хорооноос нийт 7 тохиолдол
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна. 

 

Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь мөн хавьтлын хүрээнээс гарсан. Ингээд тус аймагт нийт 148 тохиолдол болжээ. Дархан-Уул аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тус аймагт нийт 22 тохиолдол болсон. Орхон аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймагт нийт 21 тохиолдол байгаа.  Дорноговь аймагт 18, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол бий.  Өнгөрсөн хоногт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд голомтлон гарч батлагдсан тохиолдол 275 боллоо. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 712  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 345 байгаа. Нийт эдгэрээд гарсан 345 хүний 33 нь ажиглалт, тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  312 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 360 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 301 хүн хөнгөн, хүндэвтэр 55, хүнд 3, маш хүнд 1 хүн байна. 

 

Улаанбаатар хотын эхний тохиолдлын хавьтал 9 байршилд 52 хүн өвчилсөн байна. Төмөр замын гурван байршилд 11 хүн өвчилсөн байгаа. 12 гэр бүлийн хүн өртөж өвчилсөн. 

Г.Мичидмаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.