Коронавирусийн халдвар аваад эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс 16 хүн эмчлэгдэж, дараагийн шатны ажиглалт руу буюу Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 559 хүн эмчилгээнд байгаа. Тодруулбал,
ХӨСҮТ-д 244 хүн эмчлэгдэж байгаагаас,
- Хөнгөн-184
- Хүндэвтэр-53
- Хүнд-6
- Маш хүнд-1 хүн байна. Маш хүнд байгаа нэг иргэн нь хавдрын оноштой бөгөөд коронавирусийн халдварт өртсөн нь өчигдөр батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн бөгөөд одоогоор эрчимт эмчилгээний тасагт маш хүнд байдалтай байна.
Цэргийн төв эмнэлэгт-175 хүн эмчилгээнд байгаагаас,
- Хөнгөн-134
- Хүндэвтэр-34
- Хүнд-6
- Маш хүнд-1 хүн байна.
Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 140 хүн байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал хөнгөн байна" гэв.
Сэтгэгдэл