Иргэдийн талбайд өрнүүлсэн тайван жагсаалын үр дүнд УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатар, эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох хүсэлтээ хүргүүлсэн. Үүнийг МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцэн сайд нараа өмгөөлөн зогсож, хамтдаа хариуцлага хүлээх шийдвэр гаргасан билээ. Яг одоо төрийн ордонд эл асуудлыг хэлэлцэн хуралдаж буй. Харин манай бөх одоог хүртэл чимээгүй байсаар л. Сайд нар, УИХ-ын гишүүдээрээ туг тахиад ард нь чимээгүй суудалдаа үлдэх мэх хийж байна уу гэлтэй. Ямартай ч олон нийт Хотын даргаа ч огцруулах санал хүсэлтэй байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлээд буй.
Сэтгэгдэл