Хар шилтэй, баян бизнесмен нууц ноёнтноос улс төрд хүч үзсэн цагаасаа хойш шилээ тайлж, олны нүдэнд ил гарах болсон "Женко" Х.Баттулгын үүрэгт хугацаа дуусахад таван сарын хугацаа үлджээ. "Монгол Ялна" гэх сүлжин уриан дор Монголчуудын хайр, хүндэтгэлийн дэмээр гарч ирсэн толгой баян Ерөнхийлөгчийн маань хувийн амьдрал дэндүү замбараагүй. Орос, Монгол олон эхнэр хүүхдүүд нь үргэлж хэл амны бай болдог хэдий ч, тэрээр олны нүднээс туйлын нууцалдаг.
Саяхныг хүртэл хүүхнүүдийн хүсэмжит эр байсан Ерөнхийлөгч маань одоог хүртэл монгол ялуулна гэдэгтээ итгэдэг гэнэ шүү. Харин өнгөрсөн хугацаанд Монгол ялсан уу? Х.Баттулга ялсан уу?
Хувь хүнийхээ хувьд яавч Монголыг ялуулхааргүй царай гэлтэй. Ядаж ар гэр, эхнэр хүүхдийн асуудалгүй, нууц багатай Ерөнхийлөгч байсан бол бас өөр шүү.
Сэтгэгдэл