Б.Бат-Эрдэнэ: Нийт 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа сугалаанд хожсон


Б.Бат-Эрдэнэ: Нийт 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа сугалаанд хожсон 

Цахим орчинд НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсаар удаж буй. Уг мэдээлэлтэй холбогдуулан  ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааны тохирол хэрхэн явагддаг талаар хяналт шалгалтын ажлыг явуулсан. Өнөөдөр тус шалгалтын дүнг олон нийтэд танилцууллаа. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Шалгалтаар НӨАТ-ийн ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдсон. Харин одоо ажиллаж буй 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийт 3 сая 830 мянган төгрөгийн хонжвор хожсон байна. Үүний хамгийн өндөр үнэтэй тохирол нь дөрвөн удаагийн нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг байна. 

Мөн гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвд өмнө нь ажиллаж байсан 74, одоо ажиллаж байгаа 65, нийт 139 албан хаагчдын гэр бүлийн хамааралтай тэдний  гэр бүлийн хамаарал бүхий 961 хүний судалгааг гарган шалгахад зөвхөн нэг  тохиолдол дээр 40 сая төгрөгийн хонжвор таарсан тохиолдол гарсан. Цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж холбогдсон байсан. Манай байгууллага НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.