Цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргажээ.
128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах талаар мэдээлэл гараад байсан. Тэгвэл УОК судалж үзээд хөл хорионы үед бөхийн барилдааныг зохион байгуулах шаардлагагүй гэж үзжээ.
Сар шинийн баяр тэмдэглэхгүй тул бөхийн барилдаанд ямар нэгэн цол хэргэм олгохгүй ба бөхийн барилдааныг барилдуулах боломжгүй гэж үзэж байгааг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Сэтгэгдэл