УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбар болон боловсролын чанартай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад маш доогуур хувьтай байна. Герман, Австри зэрэг улс ДНБ-нийхээ гурав, 3.5 хүртэл хувийг зарцуулдаг. Тэр том эдийн засагтай улсын хөгжил ямар байна. Өнөөдөр бид 0.1 хувь хүрэхгүй хэмжээнд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулсаар байвал энэ салбар хөгжих боломжгүй гэж эрдэмтэд үзэж байгаа.
Тухайн салбарт жилд 40 гаруй тэрбум гээд маш их мөнгө хуваарилж байгаа юм шиг харагддаг. Үүний дийлэнх нь ШУ-ны салбарын ажилчдын цалинд зарцуулагддаг. Шинэ хуульд шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт ажилчдын нийгмийн баталгаа цалин шинжилгээ судалгаа асуудалд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх юм старт апп компаниудыг ямар чиглэлээр хөгжүүлж дэмжих зэрэг цогц шинэлэг заалтууд орж байгаа.
Сургалтын чанартай холбоотой нэг л зүйл хэлье. Боловсролын багц хууль орж ирэх гэж байгаа. Хот хөдөөгөөс шалтгаалж боловсролын чанарт ялгаа их нарч байна. Боловсролын чанарыг хөдөөд сайжруулах эхний алхмаа сумын сургуулиудыг нэг ээлжид хичээллүүлэхээс эхлээч гэсэн саналаа шинээр томилогдсон Боловсролын сайдад хэлсэн. 330 сум бүгд сургуулийн байрны боломж нь байгаа тохиолдолд нэг ээлжид шилжүүлчих.
Нэг ээлжид шилжсэн байхад багш нарын ачаалал буурч сурагчид чөлөөт цагаараа өөрсдийгөө хөгжүүлэх боломж бүрдэнэ. Өндөр хөгжилтэй орнуудын бага дунд боловсрол дандаа нэг ээлжтэй байгаа. Ингэж байж боловсролыг тэгш хүртээмжтэй олгох боломжтой” гэлээ.
Сэтгэгдэл