БШУЯ-аас их дээд сургуулиудад оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байх чиг үүргийг өглөө



Их, дээд сургуулийн захирлууд цахим сургалт, оюутны төлбөрийн асуудлаар хуралдлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн их дээд сургуулийн захиралуудада дараах чиг үүргийг өглөө.

 

1.Цахим, зайн сургалтын үр дүнг сайжруулах, багш нар оюутан нэг бүртэй эргэх холбоотой байж тэдэнд хичээл бататгах, ойлгуулах, зөвлөгөө өгөх

2.Багш нарын цахим, холимог хичээл бэлтгэх, заах арга зүйг сайжруулахад сургуулийн удирдлага дэмжлэг үзүүлж туслах

3.Оюутны төлбөр төлөлтөд хэрэглэж болох бүх уян хатан зохицуулалт хийх, олон үе шаттай хуваан төлөх боломж олгох, хөнгөлөлтийн бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх

4.Засгийн газраас үзүүлж байгаа оюутны төлбөрийн зээл олгох асуудлыг Боловсролын зээлийн сан, оюутантай хамтран зохион байгуулах

5.Удирдах зөвлөлөө хуралдуулан 2019-2020 оны хаврын улиралд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэж, оюутанд санхүүгийн дарамт үүсгэхгүй хэлбэрээр шийдэх

6.Энэ хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл сонголт хийн баталгаажуулахад оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байхаар дотооддоо зохицуулалт хийх

7.Дотуур байранд амьдардаг оюутны байрны зардлын зөрүү болон илүү төлөлтийг оюутантай тохиролцон буцаан төлөх, дараагийн улирлын төлбөрт шилжүүлэх

8.Ирэх нэг дэх өдрөөс сургууль тус бүр цахим, зайн хичээлийн үр дүн, төлбөрийн асуудлаар оюутан, багш нарын хамтын уулзалт хийж, дотоод зохион байгуулалтаа идэвхжүүлэх

9.Оюутныг тасралтгүй суралцах нөхцөл боломжоор хангах, тодорхой шалтгаанаар тухайн улиралд суралцаж чадаагүй хөтөлбөр хичээлийг дараагийн улиралд судлуулах, төлбөрийг шилжүүлэх зохицуулалт хийх

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд зэрэг албаны хүмүүс оролцож, захирлуудын асуултад хариулав.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.