Сүхбаатарын талбай дээр дөнгөж сая 34 настай иргэн өөр дээрээ бензин асгаж өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарлаа. ЯТТТ-өөс анхны тусламж үзүүлэхээр дуудлагаар ирсэн эмч үзлэг хийхэд тухайн иргэн тусламж авч чадалгүй нас барсан байна. Талийгаач өөрийгөө шатаах үедээ "намайг хараарай” хэмээн хашгираад ийнхүү амиа егүүтгэсэн гэдгийг галыг унтраах гэж оролдсон хоёр залуу хэллээ.
Яг одоогоор цагдаагийн алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч үзлэг хийгээд байна. Амиа егүүтгэх болсон шалтгаан нөхцөл тодорхойгүй байна.
Сэтгэгдэл