Алдагдсан боломж буюу ард түмнээсээ хулгайлсан 10 тэрбум ам.доллар


Хулгайч таны цүнхийг хулгайлдаг, тэгвэл албан тушаал эрх мэдэлтэй авлигач таны боломжийг хулгайлдаг. Алдсан цүнхнийхээ араас бид гомдол гаргаж, цагдаад өргөдөл гаргаж болдог. Харин алдагдсан боломжоо бид тооцох нь бүү хэл төсөөлж ч чаддаггүй.

 

ТэгвэлУул уурхайн инженер-эдийн засагч, Австрали-Азийн уул уурхай, металлургийн институт (AusIMM)-ын гишүүн Л.Наранбаатар Тавантолгойд барих ёстой байсан төмөр замыг бариагүйгээс болоод юу алдав, ямар боломжоо бид хэнд хулгайд алдав гэдэг дээр томоохон судалгаа, тооцоо хийжээ. Түүний гаргасан тооцоог үзэхээс өмнө Тавантолгойн төмөр замыг тойрсон будлианыг сөхөж харья.

Төмөр зам дагасан төгсдөггүй үлгэрээс

 

Одоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг 2012 оны сонгуулийн өмнө барихаар болж, ажлаа эхэлчихсэн явж байсныг зогсоож, төрд авав. 2013 онд энэ замыг Монголын төмөр зам компани барих болж, "Чингис бондоос” 280 сая доллар зарцуулсан боловч овоолсон шорооноос хэтрээгүй. Асуудлын гол нь төмөр замыг хэн, яаж тавих биш өргөн, нарийн царигийн мэтгэлцээн болж өрнөв. УИХ 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч, эдүгээ нууц тендерт ялсан "Бодь Интернэшнл” компани яагаад ч юм, өргөн царигаар барьж байна. Овоолсон шороо үлдээсэн ажлыг хариуцаж байсан сайд нь эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж байна. Хэрвээ тухайн үед Х.Баттулга гэдэг хүн төмөр замыг гацаагаагүй бол, өргөн нарийн цариг ярьж, нарийн төмөр замаар хятадууд ороод ирнэ, хаана төмөр зам барих гэж байгаагаа нууна гэх мэтээр улс төржүүлэн энгийн иргэдийг айлгаж ичээгээгүй бол, монголчууд төмөр замаа барьчихсан байсан бол ямар их ашиг олж болох байсныг эдийн засагч Л.Наранбаатар судалжээ.

1.Зардлын бодит хохирол 3.8 тэрбум доллар

Хэрвээ 2012 онд Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг барьсан бол өнөөдрийн зардлаас 582 сая ам доллароор хямд өртгөөр барих байсан гэдэг зардлын тооцоо гарчээ. Мөн үүний зэрэгцээ 2013 оноос хойш Энержи Ресурс, Таван толгой, "жижиг " хэмээн нэрлэгддэг орон нутгийн өмчит Таван толгой, Эрдэнэс Таван толгой гэсэн дөрвөн том уурхай нийтдээ 115,3 сая тонн нүүрсийгавтозамаар зөөж борлуулжээ. Дэээрх компаниуд нүүрсээ машинаар зөөх зардалд 3.5 тэрбум доллар зарцуулсан байна.

2.Нүүрсний тээврийн компанитай хятад иргэд 2.5 тэрбум ам долларын ашиг олжээ

Гашуун сухайтын чиглэлд 12-14 мянган жолооч ажилладаг. Тэдний наян хувь нь хятад компаниудын нүүрсний машиыг барьж амьдрал ахуйгаа залгуулдаг. Тэгвэл Тавантолгойн бзлэг ордын нүүрсийг машинаар зөөвөрлөхөд зарцуулсан 3.5 тэрбум ам долларын 2.5 тэрбум нь хятад эзэнтэй нүүрс тээврийн компанийн эздийн ашиг болон тэдний халаас руу орсон байна.

3.50 хүний амь нас, жилд 1500 осол аваар

Эдийн засагч Л.Наранбаатар тооцоо судалгаа хийхдээ бодит бус хохирлыг мөн тооцсон байна. 2013-2018 оны хооронд Гашууун сухайтын нүүрсний тээврийн замд 50 хүн амь насаа алдаж, осол аваарын уршгаар жилдзэ 1500 гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

4.Алдагдсан 10 тэрбум ам доллар

Монголчуудын саалийн ганц үнээ болж хувдираад байгаа Эрдэнэс тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа. Хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байлаа.

Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч, нөөц ашигласны болон бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байлаа. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг 2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байлаа. Товчоор хэлэх юм бол Эрдэнэс тавантолгойн компани төмөор замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад 10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байжээ.

 Алдагдсан 10 тэрбум доллароор юу хийж болох вэ?

Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар тун сонирхолтйо судалгаа гаргасан байна.

Өрх бүрт 32 сая төгрөг олгох боломжтой

·Монгол Улс нүүрс тээвэрлэх төмөр замтай болохыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж, УИХ-ын даргад хүртэл захидал бичиж байсан хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Х.Баттулга. Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг өгье хэмээн уриалж байгаа. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн тухайн үед төмөр замын ажлыг гацаагаагүй байсан бол нэг өрхөд 1 сая бус 32 сая төгрөг өгөх боломжтой байв.

Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох боломжтой байв

·Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянган өрх амьдардаг. Тэгвэл утаа, тортог, тоос шороо, ундны усны хомсдол дунд амьдарч байгаа 250 мянган өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой байлаа. Айл бүрт нэг мкв-т нь 1.750 000 төгрөгийн үнэтэй 70 мкв орон сууцанд үнэ төлбөргүй оруулах хэмжээний мөнгө алдагдсан бболомж болон алга болжээ.

14 000 мянган цэцэрлэг барих мөнгө салхинд хийсчээ

·Монгол Улс 2020 онд нийтдээ 50 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж түүхэндээ боловсролын салбарт хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тэгвэл Төмөр замын нөлөөгөөр орж ирэх байсан 10 тэрбум доллароор 14 000 хүүхдзийн цэцэрлэг барих боломжтой байв.

100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах төлбөр

·Боловсрол бол бидний ирээдүй гэж манай улс төрчид тунхаглан зарладаг. Тэгвэл төмөр зам бариад 10 тэрбум ам доллар ороод ирсэн бол энэ мөнгөөр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа 100 000 залуучуудыг дэлхийн топ гэгдэг Стэнфорд , Харвард, Кембриж, Оксфордийн их дээд сургуульд сургах боломжтой байв.

2 сая 200 мянган иргэн бүр 1 883 503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байв

·Өнгөрсөн жилээс эхлэн Монголчууд Эрдэс таван толгой хувьцааны ноогдол ашиг хүртэж эхлээд байгаа. Нэг хүнд 90 000 төгрөгийн ноогдол ашиг олгогдож, эх орны хичиш хэмээн Монголчууд баярласан. Хэрвээ төмөр зам тавигдсан байсан бол хувцаа эзэмшигч 2 сая 200 мянган хүн тус бүр 1 883 503 төгрөгийн хувьцаа хүртэх байжээ.

Монголчууд 10 тэрбум доллар алдаж, хэн хожив

Монгол Улс төмөр замгүй хоцорч, Монголын 3 сая иргэн10 тэрбум доллароор хохирч, хүний амь нас эрсдэж, олон зуун хүн гэмтэж бэртэж, байгаль орчин сүйрч үлджээ. Харин хэн хожив гэсэн асуултад эдийн засагч Наранбаатар "Хятад, Орос, Голомтын Баясгалан, Х.Баттулга гэсэн 4 хүн хожсон хэмээн хариулж байна.

ОХУ

2013-2020 онд ОХУ 4 тэрбум ам долларын коксжих нүүрсийг борлуулжээ. Арав гаруй жилийн өмнөөс ОХУ-ын эрх баригчид Хятадтай ойролцоо бүс нутаг дахь нүүрсний ордуудаа бодлогоор эрчимтэй дэмжих болсон. Тэд 2030 он гэхэд дэлхийд нүүрсний экспортоороо тэргүүлж, газрын тос, байгалийн хийнээс хэт хамаарал бүхий эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниуддаа тусгай зөвшөөрөл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад нь онцгой ач холбогдол өгч байна. Оросын Якут дахь Инаглинский уурхайд үйл ажиллагаа явуулдаг Колмар групп тус уурхайд түшиглэсэн Нүүрс баяжуулах үйлдвэрээ барьсан.

БНХАУ

Дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний хамгийн багадаа 78-155 ам доллароор зарагдаж байна. Гэтэл Монгол Улс төмөр замгүй учраас уурхайн амны нөхцлөөр буюу 1 тонн нүүрсийг 55-хан доллароор Хятадуудадборлуулж байна.

Голомтын Баясгалан

Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг 2012онд 689.8 сая доллароор барихаар ажлаа эхлүүлээд байсан. Гэвч тус компанийн төмөр замын ажлыг зогсоож, Голомтын Баясгалан 1.3 тэрбум доллароор барьж байгаа. Гэхдээ ямар ч тендер зарлаагүй. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын асуудлыг улсын нууцад оруулан Голомт банкныхан төмөр зам барьж байна. Голомтын Баясгалан төмөр замын төлбөрийг Эрдэнэс таван толгойгоос хямд үнээр нүүрс авч, нүүрсээ хятадуудад өндөр үнээр борлуулж байгаа юм.

Х.Баттулга

Төмөр зам барих асуудлыг хойшлууулж, Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замын ажлыг зогсоогоод Голомт банкинд авч өгсөн Х.Баттулга МУ-ын Ерөнхийлөгч болсон. Шүүх цагдааг өөрийнхөө гарт бүрэн оруулсан. Үүний шанд Монголчууд төмөр замгүй үлдсэн. 10 тэрбум ам доллараа алдсан. Монголчууд ядуу үлдсэн.

Монгол ялаагүй, ялагдсан.

Л.Наранбаатар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.