Коронавирустэй тэмцэх арга хэмжээгээ сулруулахгүй байхыг уриалжээ


Коронавирустэй тэмцэх арга хэмжээгээ сулруулахгүй байхыг уриалжээ

 

ЖЕНЕВ.
 /TASS/. Коронавирусний халдварын тохиолдол таван долоо хоног дарааллан буурсан хэдий ч олон улсын нийгэмлэг коронавирустэй тэмцэх арга хэмжээгээ сулруулахгүй байх хэрэгтэй хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
 
 
 
"Энэ жил коронавирусээр халдварласан тохиолдол ойролцоогоор хоёр дахин буурчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 4-нд эхэлсэн долоо хоногт халдварын тохиолдол 5 сая бүртгэгдсэнээс 2.6 сая болтлоо буурсан. Коронавирусний шинэ төрлүүд илрээд байгаа ч эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй энгийн арга хэмжээнүүд халдвар авсан тохиолдлын тоо буурахад нөлөөлж буйг харуулж байна. 
 
 
 
Цар тахлыг хяналтандаа авах илүү их итгэл найдвар бидэнд байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Халдварын тохиолдол буурах хандлага ажиглагдаж байгаад би ямар хариу үйлдэл үзүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн ДЭМБ-ын тэргүүн мэдэгдэхийн сацуу халдварт өвчний цар хүрээ харьцангуй хумигдаад байгаа ч асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй бөгөөд тэмцлээ зогсоох аваас халдварт өвчний дэгдэлт аянга ниргэх мэт эргэн ирнэ гэдгийг анхааруулав. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.