Дархан-Уул аймаг маргаашнаас эхлэн нийслэлээс ирсэн машиныг нэвтрүүлэхгүй


Дархан-Уул аймаг маргаашнаас эхлэн нийслэлээс ирсэн машиныг нэвтрүүлэхгүй 

Маргаашнаас буюу 3-р сарын 11 ны өдрөөс Дархан-Уул аймагт нэвтрүүлэхийг хоригложээ. Энэхүү журам маргаашнаас хэрэгжиж эхэлнэ гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Энэ журам зөвхөн Улаанбаатар хотоос тус аймаг руу ирэх авто машинуудад хамаарна.Улаанбаатар хотоос тус аймаг руу ирэх авто машинуудыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр нь нийслэлд вакцинжуулалт дуусах хүртэл хүчинтэй. Харин бусад аймаг, сумаас Дарханд ирэх иргэд асуумж бөглөөд нэвтрэх боломжтой юм байна. Мөн уралдаан тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. Гэхдээ тус аймагт маргаашнаас эхлэн хүүхдийн тоглооомын төвүүд, PC тоглоомын газруудыг нээх юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.