УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ


 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ

 

Хөдөө орон нутагт явж байгаад гэнэт бие нь муудаж, Улаанбаатарт хүргэгдсэн УИХ-ын гишүүн Н.Учрал хоёр сар гаруйн хугацаанд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Гэвч бие нь сайжрахгүй сэхээнд байсан тул ХБНГУ руу эмчлүүлэхээр явсан юм. 

Тус улсад хоёр сар гаруйн хугацаанд эмчлүүлсэн тэрбээр эдгэрч, өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. 

Мөн тун удахгүй үүрэгт ажилдаа орохоор болсон байна.

Сануулахад, Өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжтэй нисэх онгоц манай улсад байдаггүй тул тэрбээр гадаадаас онгоц захиалан ирүүлж байсан. 

Түүний хамт гэр бүлийн хүнээс нь гадна эмчилж байсан эмнэлгийн багийнхан дагалдан явсан юм. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.