Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байр дулааны шугамын худаг руу хүн унажээ. Энэ тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 22:26 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:31 цагт очиж, иргэн Ө /59 настай, эрэгтэй согтуу/ 4 метрийн дулааны шугамын худагт унасан байсныг 8 минут ажиллан эсэн мэнд гаргажээ. Тэр даруй эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газар
2021/02/09
2020/05/18
2019/09/23
2018/09/24
2017/07/24
Сэтгэгдэл