Дүүгийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийн шүүх хурал хойшлогдлоо


 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт товлосон боловч шүүгдэгч С.Ганболдын өмгөөлөгч Б.Банзрагч нь Ковид-19 цар тахлын ойрын хавтигч болсон учир 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч С.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн тухайд, 2020 оны арваннэгдүгээр сард хичээлдээ яваад сураггүй алга болсон 16 настай охины цогцосыг мөчилж, шуудайнд хийж хаясан хэрэг гарсан. Уг хэргийг түүний ах 18 настай С.Ганболд үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоосон байдаг юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.