Албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэжээ


АТГ-хан энэ оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажил болон үр дүнгийнхээ талаар өнөөдөр мэдээллээ. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан өргөдөл, гомдол нийт 199 ирсэнээс 166-г нь хянан шалгаж шийдвэрлэжээ.

Үүнээс 21 зөрлчийг арилгуулахаар албан бичиг хүргүүлсэн бол албан тушаалаа урвуулан ашигласан 15 хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Түүнчлэн эрүүгийн хэрэгт 297 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оныхтой харьцуулахад 40.7 хувиар өсчээ. Тэгвэл Гэмт хэргийн улмаас 27 тэрбум 344.6 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.       

Дадрамд дурдахад хагас жилийн хугацаанд АТГ-т ирүүлсэн  өргөдөл, гомдол, мэдээллийн ихэнх нь орон нутгийн иргэдээс  ирүүлсэн байна. 

Д.Од Bolod.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.