Л.Баттөр: ХӨСҮТ-ийн хяналтын камерын бичлэг алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл


 Л.Баттөр: Иргэд PCR өгчихөөд хөдөө явахдаа 72 цагийн дотор өвчин авахгүй юм шиг ойлгоод байна

Шадар сайд С.Амарсайханы гэргий ХӨСҮТ-д сахиураар очсонтой холбоотойгоор тус төвийн хяналтын камерын бичлэг алдагдсан тухай мэдээлэл тараад байгаа билээ.

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Би ажлаа аваад удаагүй байгаа. Яг энэ цаг үед зарим камерын хяналтыг сайжруулж, нэмэлт камер суурилуулж байгаа юм билээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор бүх камераа шалгасан. Энэ бүх зүйл хэвийн байгааг хэлье. Тэр бүгд хууль, хүчний байгууллагын хараа доор байдаг. Энэ бол ташаа мэдээлэл" хэмээн УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр тайлбар өгчээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.