Танилц: 2021 онд Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагууд


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас 2021 онд шинээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудыг өчигдөр /2021.04.14/ танилцуулсан юм.

 

ЭМДЕГ-аас 2446 эрүүл мэндийн байгууллагатай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулжээ. Үүнд төрийн өмчит 69 байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 170 байгууллага, 30 сувилал, орон нутгийн 510 байгууллага, 1667 эмийн сан байна. Үүний дотор 71 эмнэлэг байгаа юм байна. Энэ онд 11 багц үйлчилгээг даатгалын байгууллагаас санхүүжүүлж байгаа юм.  

Дээрх эрүүл мэндийн байгууллагууд эрчимт эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээ, түргэн тусламж, телемедицинээс бусад бүх тусламж үйлчилгээг эхлэх болон дуусахад нь иргэдийн хурууны хээгээр баталгаажуулж ажиллах юм. Мөн эрүүл мэндийн байгууллага зайлшгүй шаардлагаар танаас эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулсан бол иргэнд буцааж олгох зохицуулалт хийгджээ.

Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг болон дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.