Хүн олонтой тоглоомын талбайд хүүхдээ тоглуулахгүй байхыг зөвлөж байна


 Maamuu · Нийтийн зориулалттай, орон сууцны хороолол дундах газрыг тоглоомын талбай болголоо

Бага насны буюу 0-5 насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулан царт тахлын үед хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд баримталбал зохих зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

 

COVID-19 халдвараас сэргийлэхийн тулд: 

  • Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Хүүхэд олноор цугласан тоглоомын талбайд тоглуулахгүй байх
  • Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цагаас дээш хугацаанд маскыг солих, гарыг угаах, халдваргүйжүүлэх
  • Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх
  • Хүүхдийн аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх
  • Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх
  • Хүүхдийн гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх
  • Гурван цаг тутамд халуун хоол, цай хэрэглэх
  • Хөдөлгөөний идэвх (хүүхдийн дуунд бүжиглэх, тоглох)-ийг дэмжиж, чийрэгжүүлэх
  • Аливаа дэлгэц (ТВ, гар утас)-ийг нэг дор 30 минутаас илүү үзүүлэхгүй байх
  • Оройн 21:00 цагт унтуулж сургах

Бусад цочмог өвчнөөс сэргийлэх:

  • Хаврын улиралд дулаан хувцаслах
  • Даарснаас үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар (ханиалгах, халуурах, хоолой өвдөх)-аас сэргийлэх
  • Угаартахаас сэргийлэх
  • Бага насны хүүхдийг аливаа бодис (эм, ахуйн цэвэрлэгээний бодис, цавуу)-ын хордолтоос сэргийлэх
  • Гадны биет (батарей, жижиг тоглоом, самар, шүр)-ийг залгих, хамар, чихэнд хийхээс сэргийлэх
  • 3 хүртэлх насны хүүхдэд витамин Д-г зохих тунгаар хэрэглэх

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.