Хөл хориог хэд хоногоор сунгах шийдвэр гараагүй байна


Улаанбаатар хотод өдөртөө 11 градус дулаан – Өнөөдөр 

Улаанбаатарт тогтоосон бэлэн байдлын зэрэг дөрөвдүгээр сарын 25-нд дуусах юм. Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хориог сунгах асуудал олны анхааралд байна. ЭМЯ хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлсэн тухай өчигдөр мэдээлсэн. Харин энэ саналыг хэлэлцсэн үгүй нь тодорхой бус байгаа юм.

 

Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Мэргэжлийн байгуулагуудаас хөл хориог 7-14 хоног сунгах хүсэлт гаргасан. УОК өчигдрийн байдлаар хуралдаагүй. ЭМЯ болон холбогдох байгуулагуудын саналыг УОК, Засгийн газар хэлэлцэж, хөл хориог хэд хоногоор сунгахыг шийднэ. Эцсийн шийдвэр гараагүй байна" гэв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.