Эртний нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, төв Азийн үндэс угсаанаас сэдэвлэсэн хэв шинж, түүх соёлын онцлогийг орчин үеийн чиг хандлагатай сүлсэн зургуудаараа танигдсан зураач С.Заяасайханы "Mongolia, Lost and Found” номонд багтсан "Budda” уран бүтээлийг толилуулж байна. Түүний бүтээл бүрийн цаана хувь хүний амьдрал, тухайн үеийн нийгмийн байдлын талаар дахин давтагдашгүй баримт нуугдсан төдийгүй энэ цагийн түүхэн гэрч болж үлдэж буйгаараа онцлог юм.
Холимог техникээр бүтээсэн "Budda” гэхэд л Заяагийн амьдрал, үзэл санааг тусгаж, Монголын түүхийн нэгэн хэсгийн бүрэн илэрхийлэл болж чаджээ.
Хэдийгээр хатуу хөл хорионы улмаас ХААН Галерейд түүний хуваарьт үзэсгэлэн гарахаа больсон ч онцгой бүтээлийнх нь цаана орших нууцлаг ертөнцтэй танилцахыг урья.
Сэтгэгдэл