Шалгалтаар үйлдвэрийн байранд суурилуулсан 50 кг-ын даац бүхий шингэрүүлсэн хий хадгалах баллоноос хий алдагдаж, үйлдвэрийн 4 ажилтан түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн хийн баллонт тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, аюулгүй байдлыг хангуулан хийн баллоныг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн рүү шинжилгээнд хүргүүлжээ. Тус ослын байдалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл хийн баллонт тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалт хариуцсан Дашваанжил ХХК, Горгаз ХХК-ийн холбогдох ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авах ажил хийгдэж байгаа юм байна.
Осол гарсан үйлдвэр нь хонины толгой хуйхалж чанах үйл ажиллагаа явуулдаг байжээ.
Сэтгэгдэл