Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэллээ. Сонгуулийн сурталчилгааг цахим орчин ашиглаж явуулж болох бөгөөд сурталчилгаа хийх цахим хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх хуультай. Тэгвэл нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд 500 гаруй цахим хаяг ашиглахаар бүртгүүлжээ. Эдгээр хаягийг зорилготой мэдээлэлд төлбөртэйгөөр ашиглах бөгөөд хариуцлага хүлээх зохицуулалттай юм. Цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ. Харин бусад сошиал хэрэглэгчид мэдээллийн найдвартай эх сурвалжаас баталгаатай мэдээллийг нягталж түгээхийг холбогдох албаныхан зөвлөв.
Сэтгэгдэл