"Эрдэнэт үйлдвэр" Хятадуудын "шахаа" хийдэг газар болсон уу?


 

"Эрдэнэт үйлдвэр" Хятадуудын "шахаа" хийдэг газар болсон уу?

 

Өнгөрсөн хавар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, мэргэжилтэн н.Марал-Эрдэнэ нарыг Авилгатай Тэмцэх Газрын Албан хаагчид саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэд бол тус үйлдвэрийн тендертэй холбоотой асуудлыг гардан гүйцэтгэдэг ажилтнууд байсан юм. Хачирхалтай нь энэ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдий л мэдээлэлгүй, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагууд ч уг асуудлаар ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй юм.
Тэгвэл энэ бүхний учир тайлагдаж эхлэв бололтой.
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан club house-д яриа хийх үеэрээ: " "Эрдэнэт үйлдвэр" миний сонссоноор, урд зүгийн буюу Хятадын төрийн өмчийн компаниудын шахааны газар болсон гэж сонссон. Удирдлагынх нь зардал нь уулнаасаа өндөр болсон гэж сонссон." гэв. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн тендертэй холбоотой асуудлыг хариуцдаг албан тушаалтнууд хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн нь тендертэй л холбоотой байж мэдэх нь. Гэхдээ тэд бол ердөө л ажил хариуцсан гүйцэтгэгчид. 
 
 
 
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хатуу анхааруулгатай ажил дээрээ тогтсон Х.Бадамсүрэнгээс гадна голлон удирддаг, нэн ялангуяа тендер, гэрээ хэлцэл хариуцдаг гол хүн бол "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Доржсүрэнгийн Үүрийнтуяа юм.
Хачирхалтай нь Доржсүрэнгийн Үүрийнтуяа нь одоо ид хэл ам таталж, МАН-ын гишүүнээс саяхан хөөгдсөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ойрын хүн гэгддэг бөгөөд  "Эрдэнэт үйлдвэр"-т томилогдож ирэх хүртлээ Ц.Анандбазарын хувийн "Сод монгол групп"-ын худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байжээ.
 
С.Сарнай
https://www.sonin.mn/news/crime/121899

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.