"Эрдэнэт"-ийн 49 хувийг шалгах явцад "Кью эс си" ХХК руу 100 тэрбум төгрөг хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогджээ


 

"Эрдэнэт"-ийн 49 хувийг шалгах явцад "Кью эс си" ХХК руу 100 тэрбум төгрөг хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогджээ

 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улстөрд нөлөө бүхий этгээдүүд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, Худалдаа Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг "Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон хэргийг АТГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан баг шалгасан. Шалгалтын явцад нэгэн ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан "Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг "Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс АТГ-аас тус 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг тус компаниас шаарджээ. Уг шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж, "Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Улмаар тус компани 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгджээ.

https://ubn.mn/p/14226



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.