Электрон тамхины хэрэглээний давуу тал бол никотины хэмжээг аажмаар багасгах буюу хэрэглэгч өөрийн хүслээр тохируулан хэрэглэх боломжтой юм. Хүсвэл огт никотингүй шингэнийг сонгон хэрэглэж болно. Ингэснээр хэрэглэгч зөвхөн амт, үнэр бүхий шингэнийг ууршуулж татсанаар тамхи татсан мэдрэмжийг төрүүлж, энгийн тамхины хорноос татгалзахад тусалдаг байна. Энэ байдал аажмаар хүний биеийг хоргүйжүүлж, улмаар тамхинаас татгалзахад хүргэдэг байна.
Англи улсад 2013-2015 оны хооронд хэрэгжүүлсэн туршилтаар 20 орчим хувь нь тамхинаас гарсан, 5 хувь нь зөвхөн електрон тамхийг татдаг болсон, 7 хувь нь маш тамхины хэрэглээ эрс багассан байжээ. Тамхигүй хүүхдүүд хөдөлгөөний тэргүүн Винс Вилмор хэлэхдээ электрон тамхи бол хорт бодисоос татгалзах хамгийн энгийн бөгөөд цор ганц арга гэж үнэлжээ. Харин энгийн тамхи болон электрон тамхийг хослуулан хэрэглэхээс бүрэн татгалзахыг судлаачид зөвлөж байгаа юм. Энэ нь олон төрлийн хорны нэгддэл болно гэж эрдэмтэд үзжээ. Хэрэь та тамхинаас гарахаар шийдсэн бол хэрэглээгээ багасгах, мөн электрон тамхи эсвэл ангийн тамхины зөвхөн аль нэгийг нь л сонгох хэрэгтэй.
Эрдэмтдийн хувьд тамхи татдаг 12,804 насанд хүрэгчдийн дунд хийсэн 56 төрлийн судалгаа ил болжээ. Судалгааны гол зорилго нь тамхинаас гарах олон төрлийн арга хэрэглэсэн хүмүүст электрон тамхи ямар үр дүн үзүүлж байгааг харах байсан юм. Судалгааны явцад дараах эмчилгээнд хамрагдсан хүмүүсийг оролцуулжээ.
· Нөхөөс, бохь гэх мэт никотин орлуулах эмчилгээнд хамрагдсан;
· Varenicline (хүмүүст тамхи татахаа болиход туслах эм)-ийг хэрэглэсэн;
· Никотин агуулаагүй цахим тамхи хэрэглэсэн;
· Зөвлөгөө өгөх, зан үйлийн дэмжлэгийн эмчилгээнд хамрагдсан;
Тамхи татахаа болихын тулд никотин электрон тамхи хэрэглэдэг 100 хүн тутамд 1,-11 нь амжилттай зогсох магадлалтай байдаг бол никотин орлуулагч эмчилгээнд явсан 100 хүний дөрөв нь л тамхинаас гарчээ. Энд нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь никотин агуулсан электрон тамхи никотин агуулаагүй электрон тамхинаас илүү тамхинаас гарахад үр дүнтэй байгаа явдал юм. Никотин орлуулагч эмчилгээ, никотингүй цахим тамхи хэрэглэдэг 100 хүний 6 нь л тамхинаас татгалзаж чаджээ. Харин дадал хэвшлийн эмчилгээнд явсан 100 хүний дөрөв нь тамхинаас гарсан байна.
Судалгаанаас ажиглагдсан гол үр дүнгүүд :
- Никотинтой электрон тамхи хэрэглэгчид тамхинаас татгалзах нь өндөр үзүүлэлттэй байсан. Тэд никотин орлуулагч эмчилгээ, никотингүй цахим тамхинаас илүү сайн үр дүн өгсөн.
- Мөн никотин электрон тамхи хэрэглэгчид зан үйл, зуршил засах дэмжлэгтэй хавсрах нь илүү үр дүнтэй болох нь ажиглагдсан. Мөн эрүүл мэндийн ноцтой үр дагавараас сэргийлэх хувь хүний мэдрэмжтэй бас холбоотой байх талтай.
- Электрон тамхины нөлөөллийн судалгаа үүгээр дуусаагүй, ялангуяа никотиныг илүү сайн хүргэдэг шинэ төрлийн электрон тамхины нөлөөний талаар илүү баттай нотолгоо олохын тулд эрдэмтдийн судалгаа үргэлжилж байна.
Бэлтгэсэн П.Төгөлдөр

Сэтгэгдэл