2021 оны долдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 66, хоёрдугаар тунд 1,831 иргэн хамрагджээ. Ингэснээр нэгдүгээр тунд хамрагдсан иргэд 1,047,746 /69.9%/, хоёрдугаар тунд 925.303 /61.7%/ тус тус болж байна.
18-аас дээш насны 953,058 иргэдээс нэгдүгээр тунд 59, /үүнээс 7 жирэмсэн/, хоёрдугаар тунд 1,517 /үүнээс 41 жирэмсэн/ иргэн хамрагдсан ба өссөн дүнгээр нэгдүгээр тунд 991,966 /104.1%/ үүнээс 3,146 жирэмсэн, хоёрдугаар тунд 918,504 /96.4%/ үүнээс 745 жирэмсэн тус тус хамрагдсан байна.
12-17 насны 135,225 хүүхдээс нэгдүгээр тунд 55,780 нь хамрагдсан ба үүнээс 12-15 насны 36,443 /36.0%/, 16-17 насны 19,337 /57.1%/ хүүхэд тус тус вакцинаа хийлгэжээ.
Эх сурвалж: НОК
Сэтгэгдэл