Дунд голоос цогцос олджээ


Бат-Эрдэнийн ЗОЛБОО ar Twitter:  

Дунд голд нас бараад удсан хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

 

ОБЕГ-аас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дунд голд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:44 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 километр зам туулан 10:50 цагт очиход голд нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргасан байна.

Уг асуудлыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.