Ховд голын эргээс нэр, нас, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ


Ховд голын эргээс нэр, нас, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ 

Баян-Өлгий аймгийн төвөөс урд зүгт 12 км-т, Бугат сумын төвөөс урд зүгт 6 км-т Хатуу багийн "Хасбаатарын хөшөө” гэдэг газар Ховд голын эрэгт хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдрийн 21:34 цагт өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км замыг туулан 21:44 цагт хэргийн газарт очиж 1 цаг 21 минут ажиллаж нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргажээ. Улмаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.