Дарханы замын эхний 130 км замын ажил дуусаж ашиглалтад орлоо


Дарханы замын эхний 130 км замын ажил дуусаж ашиглалтад орлоо 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын эхний 130 км замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөн нээгдлээ. Одоогийн байдлаар нээгдсэн 130 км авто замд замын тэмдэг, тэмдэглэгээг хийж буй юм. Нийт замыг бүрэн ашиглалтад ортол эхний нээсэн 130 км замд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд гурван жил засвар, арчлалтыг "Шанхай Констракшн групп” компани хариуцах юм байна. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон ЕСБХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа. Замыг санхүүжүүлэгч хоёр банкны нийт 10 багц ажлаас 8 багцын ажил хэвийн үргэлжилж буй. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.