Халдвартай үедээ бусдад биеэ үнэлэн 15 иргэнд халдвар тараажээ


 

 

Хууль бус үйл ажиллагаа үргэлж сөрөг үр дагавар авчирдаг. Үүний тод жишээ бол коронавирусийн тархалт юм. Коронавирус /covid 19/-ийн халдвар авсан иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд иргэдийн хайхрамжгүй байдал, төр засгийн буруу шийдвэрээс болж тархалт буурахгүй байна гэх хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл үүний цаана чимээгүйхэн тархалт тарааж, үйл ажиллагаагаа явуулж буй газар бол саун, массаж нэрээр халхавчилж охид, бүсгүйчүүдийг орон байраар ханган, бусдад биеийг нь үнэлүүлэхийг зохион байгуулж буй этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаа юм. Биднээс далд байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулдаг этгээдүүд халдварыг тараасаар байгаа нь тархалт буурахгүй байгаа гол шалтгааны нэг юм.

Жишээлбэл: Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр коронавирусийн халдвар илэрч Засгийн газар, УОК-оос бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын маршрутыг Эрүүгийн цагдаагийн албанаас гаргахад халдвартай байх үедээ бусдад биеэ үнэлэн 15 иргэнд халдаасан тохиолдол ч бүртгэгдэж байжээ. Охид, бүсгүйчүүдийг орон байраар ханган, бусдад биеийг нь үнэлүүлэхийг зохион байгуулж байсан этгээдүүдийг мөн илрүүлсэн байна. Тухайлбал: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий 4 иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий 3 иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ үнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тиймээс бид зөвхөн төр засагтаа бурууг чихээд суух биш энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдэд хариуцлага тооцож, тэднийг өөхшүүлэхгүй байх хэрэгтэй юм.

Цахим орчинд Instagram ашиглан хуурамч хаягт нүцгэн зургаа байршуулан бусдын анхаарлыг татан банкны данс ашиглан 5$, 15$, 25$, 100$ гэх үнийн сонголттойгоор төлбөр төлж telegram руу ашиглаж байгаа утасны дугаараараа бүртгүүлэн нууц группэд орох эрх авдаг бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ. Манай улсад цахим орчны хяналтгүй байдал, интернетийн зохисгүй хэрэглээнээс болж охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр байдаг. Ялангуяа өсвөр насны охидод хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирох нөхцлийг бий болгож болзошгүйг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

http://www.zaluucom.mn/read/5827da04g

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.