Э.Макрон олимпийн нээлтэд оролцсон их долоогийн цорын ганц удирдагч болов


Э.Макрон олимпийн нээлтэд оролцсон их долоогийн цорын ганц удирдагч болов

 

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы ерөнхий сайд Ёшиде Суга нар энэ бямба гаригт уулзжээ. Тэд уулзалтынхаа үеэр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн Токиод хийсэн энэ уулзалтын дараа хоёр орон   аюулгүй байдлын салбарт хамтран ажиллана гэж дахин мэдэгдсэн байна. Мөн  хамтарсан мэдэгдэлдээ Токиод болж байгаа зуны олимпийг дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй хийж байгаа тэмцлийн  эв нэгдлийн билэг тэмдэг болж байна гэв.
Түүнээс гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх тариаг  дэлхий нийтэд хүргэхийн тулд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран хувь нэмрээ оруулахыг дэмжиж байгаагаа онцолсон гэж “Киодо” мэдээлжээ.Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны зүгээс хоёр орны харилцаа онцгой хөгжин сайжирч байгааг сайшаасан байна.  Тэрбээр “Бид  цар тахлын эсрэг тэмцэж байгаа болон нөхөн сэргээх арга хэмжээг хайж байгаа энэ үед талуудын харилцаа хүч чадал юм” гэж ярьжээ. Мөн энэ айлчлалынхаа үеэр  Токиогийн олимпийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна. Ингэснээр тэрээр энэ ажиллагаанд оролцсон Их долоогийн цорын ганц удирдагч болжээ. Харин дараагийн олимпийг 2024 онд Францад хийх  юм.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.