Францын цэргийн хүчин 33 террористыг устгажээ


Францын цэргийн хүчин хуурай замын цэргүүдийг оролцуулан, нисдэг тэрэг, дрон ашиглан Мали улсын хилийн ойролцоо 33 террористыг устгасан гэж Францын эрх баригчид мэдэгджээ. “АльКайда”-тай холбоотой бүлэг Мавритани улстай залгаа хилийн орчим үйл ажиллагаагаа явуулдаг байна.  

Мали улсын Мопти хотоос баруун хойд зүгт 150 орчим километрийн зайд орших Сахарын бүс нутагт гэнэтийн цохилт өгчээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Зааны Ясан Эргийн гол хот болох Абижан хотод олон нийтэд хандан үг хэлэх үеэрээ "энэхүү үйл ажиллагаа нь томоохон амжилт" хэмээн мэдэгджээ. “Бид 33 террористыг устгаж, барьцаанд байсан Мали улсын хоёр цагдааг чөлөөллөө” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Өнгөрсөн сард Мали улсад явуулсан цэргийн ажиллагааны үеэр “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой босогчдыг мөшгөж байх үеэр нисдэг тэрэг осолдсоны улмаас  Францын 13 цэрэг амиа алдсан билээ.

Т.Есүхэйтөмөр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.