Ургац хураалттай холбоотой асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
"Энэ онд 616 мянган га газар үр тариа тарьсан. Үүний 418 мянган га газар улаан буудай тарьсан байна.
Газар тариалангийн компаниуд ажилгүй иргэд, оюутнуудыг тариа, ногоо хураалтад ажиллуулах хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, цэргийн албан хаагчид, ажил аж ахуйн иргэдийг ургац хураалтад хамруулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш.
Аж ахуйн нэгжүүд тухайн иргэдтэй хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад үнэ хөлсөө тохирч ургац хураалтад бүх нийтээрээ оролцох шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдэд 8000 орчим ажлын байр хэрэгтэй байгаа. Өдөрт дунджаар 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтайгаар ургац хууралтад ажиллуулахад бэлэн байгаа гэдгээ газар тариалангийн компаниуд илэрхийлсэн" гэлээ.
Сэтгэгдэл