Эмийн үнийн оновтой зохицуулалт хийхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана


Эмийн үнийн оновтой зохицуулалт хийхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багтай "Эмийн үнийн зохицуулалт” сэдвээр цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, ДАХШҮГ-ын дарга Д.Ганцэцэг, ЭЗТСХ-ийн дарга Л.Одончимэг, Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн багийн гишүүн Dr. Jeffrey, н.Отгонтуяа нар оролцлоо.
Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалт,  санхүүжилт, хөнгөлөлтийн хувь хэмжээ, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Азийн хөгжлий банкны техник туслалцааны багийн үйл ажиллагааны гол зорилго нь Монгол улсын зах зээлд байгаа эмийн үнийг хэрхэн тодорхойлж байгаад судалгаа хийн, эмийн үнийн өсөлтийн шалтгааныг олох улмаар оновчтой зохицуулалт хийхэд туслалцаа үзүүлэх бөгөөд уулзалтын үр дүнд дээрх чиглэлээр ЭМДЕГ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.