Өчигдөр 102 дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 122 бүртгэгджээ


 Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 6 хүн амиа алджээ

Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1827 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1435, хулгайтай холбоотой 19, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 122, гэмт хэргийн шинжтэй 79 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Автомашин согтуу жолоодсон 80, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 102, хүний биед халдсан 11, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 60, эрүүлжүүлэх байранд хоносон 161, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 81 тохиолдол гарчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.