Хүний амь насыг санаатайгаар хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчиллаа


 

 

Өнгөрсөн шөнө хувийн өс хонзонгийн сэдлээр машинаар хүн дайрч, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан ноцтой хэрэг гарсан байна.

Баянгол дүүргийн иргэн 39 настай эмэгтэйг, 21 настай Б гэгч нь хоорондоо муудалцсан, таарамжгүй харьцааны улмаас "Ниссан-Тида” маркийн машинаар дайрч, амь насыг нь хохироожээ. Улмаар сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийн алба хаагчид сэжигтнийг яаралтай эрэн сурвалжилж, хэрэг гарснаас хоёр цагийн дараа буюу үүрийн 04.30 цагийн орчимд нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

https://hadaas.me/p/34148

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.