ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшин нарын гэм буруутай, эсэхийг хэзээ дэнслэх бол


 

ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшин нарын гэм буруутай, эсэхийг хэзээ дэнслэх бол

 

УИХ-ын гишүүн, төрийн өмчит "Мон-Атом” компанийн захирал зэрэг албан тушаал хашиж асан Р.Бадамдамдингийн хүү, АН-ыг засгийн эрх барьж байх жилүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

Харин уг шийдвэрийг нь хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэн давж заалдсан байна.

Б.Баттүвшин ньдээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан "Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан аж. Ингэхдээ зээл авах шаардлага хангахгүй байхад 2014 оны аравдугаар сард "Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлж, "Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг"Голомт” банкны дансанд нь шилжүүлэн өгчээ. Улмааруг зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байсан гэнэ. Тодруулбал, Б.Баттүвшин аавынхаа эзэмшлийн "Эрдэнэбулган” гэх ХХК-ийн ажилтан Х.Түмэнгийн нэр дээр "Онгиболд” компаниас мөнгийг нь шилжүүлэн авсан аж. Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьж буй барилгын 11 дүгээр давхарт 1.1тэрбум гаруй төгрөгөөр 386.3 ам метр талбай авсан нь хууль сахиулагчдын явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд тогтоогдсон байна.
Харин үлдсэн мөнгөнөөс Ш.Эрдэнэболдод 123, иргэн Б.Гантулгад 34, Ж.Галт-Одод 150, Х.Түмэнд 40, В.Эрдэнэбаярт 10, О.Маргадад 100 сая гэх зэргээр шилжүүлсэн нь мөнгө угаасан үйлдэл гэж мөрдөгч, прокурорууд дүгнэсэн гэнэ. Тиймээс НПГ-аас Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсгийн "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн”, мөн хуулийн 22.1-2 дахь хэсгийн "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

https://hadaas.me/p/34130



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.